Бидний тухай

“Лайнер Инженеринг” ХХК нь анх 2010 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэд HDPE геомембран болон PVC мембран ашиглан дараах үйлчилгээг үзүүлж байна.

Уул уурхайн салбарт: Эргэлтийн усан сан, хаягдлын далан, нуруулдан уусгах байгууламж, баяжсан болон суларсан уусмалын цөөрөм.

Хөдөө аж ахуйн салбарт: Газар тариалангийн усалгааны систем, үерийн усны далан, ус хуримтлуулах далан.

Аялал жуулчлал, соёл амралт: Усан бассейн, хиймэл нуур цөөрөм, усан парк.

Барилгын салбарт: Барилгын суурийг хөрсний ус чийгээс тусгаарлах, барилга хоорондын завсар буюу температурын заадлыг ус чийгээс тусгаарлах, барилга байгууламжийн дээврийн ус тусгаарлалт зэрэг бүх төрлийн шингэнийг хяналттайгаар дахин ашиглах, зайлуулах шийдлийг инженерчлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

01

АЖИЛ ТӨЛӨВЛӨЛТ

Тухайн ажлыг захиалагчийн өгсөн даалгавар болон байгууламжийн хийц зураг дээр үндэслэн ажлын ерөнхий төлөвлөгөө гаргана.

02

МЕМБРАН УГСРАЛТ

Мембран угсралтын ажлыг туршлагатай инженер техникийн ажилчнаар ахлуулсан бригад байгууллагын батлагдсан, Ажил Гүйцэтгэх Стандарт журмын дагуу хийж гүйцэтгэнэ.

03

ТУРШИЛТ ХИЙХ

Ажил эхлэхийн өмнө өдөр бүр багаж болон материалын чанар стандартад хяналт тавих зорилгоор, зориулалтын тусгай багажаар тест хийж тэмдэглэл хөтөлнө.

04

АЖИЛ ХҮЛЭЭЛЦЭХ

Ажил гүйцэтгэсэн үеийн акт болон туршилт хийгдсэн ажлын акт хүлээлгэж өгөх. Захиалагчийн сэтгэл ханамжид нийцсэн баталгаат хугацааг өгнө.

Үйлчилгээ

Уул уурхай

Эргэлтийн усан сан, Нуруулдан уусгах байгууламж

Барилга

Дээврийн ус тусгаарлалт, Барилгын суурьны ус тусгаарлалт, Температур суудлын заадал

Хог хаягдал

Үйлдвэрийн хог хаягдал, Асгаралтын сав, Хуурай болон аюултай хог хаягдал

Газар тариалан

Ус хуримтлуулах сав, Усны суваг шуудуу

Аялал жуулчлал

Хиймэл нуур, цөөрөм, Усан парк, Усан бассейн

Усны барилга байгууламж

Цэвэр бохир усны худгийн доторлогоо, Ус цэвэршүүлэх байгууламжийн доторлогоо

Хэрэгжүүлсэн төслүүд

Бороо Гоулд ХХК-ийн хаягдал далангийн өргөтгөл

River Garden барилгын суурьны ус тусгаарлалт

ДЦС – III хаягдал үнс хадгалах байгууламж

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн

“3-Р ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн ХАЯГДАЛ ҮНСЭН САНГИЙН БАЙГУУЛАМЖ.

“Лайнер Инженеринг” ХХК нь улс орны стратегийн онц чухал ач холбогдол бүхий объект болох ДЦС 3-ын хаягдал үнсэн сангийн далангийн ажлыг дээд зэргийн чанартай үйлчилгээ үзүүлж, 2020 оны 10 сараас 2021 оны 01 сарын хугацаанд ковид цар тахлын онц нөхцөл байдал үүссэн үед, ажилчдаа тусгаарлан ажлыг төлөвлөсөн цаг хугацаанд аюул эрсдэлгүйгээр хийж гүйцэтгэсэн. Тус объектийн хаягдал үнс хадгалах байгууламжийг HDPE геомембран материалаар технологийн дагуу 5 үе давхарлан, газрын гадарга хөрсийг хамгаалж битүүмжилсэн.

Мэдээ, Мэдээлэл