- Швейцар улсад үйлдвэрлэсэн Leister брэндийн дэвшилтэд багаж хэрэгэгсэл ашиглаж угсралт хийдэг.
- Олон төрлийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн туршлага арвинтай.
- Монголын зах зээлд хамгийн бага үнэ өртөгөөр, төлбөрийн хувьд уян хатан нөхцөлөөр хийж гүйцэтгэнэ.
- Бид хийсэн ажлынхаа чанарт хамгийн урт баталгаат хугацааг өгнө.
Бидний хийсэн ажил:
2003-2007 онуудад
“Бороо Гоулд” ХХК-ийн уурхайн баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усан сангийн доторлогооны ажлыг БНСУ-н Goowel Engineering компанитай хамтран 215000 м2 талбайг HDPE буюу өндөр нягтралтай геомембран материалаар хийж гүйцэтгэсэн.
2007-2013 онуудад
“Бороо Гоулд” ХХК-ийн уурхайн баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усан сангийн өргөтгөлийн 225000 м2 HDPE геомембран угсралтын ажлыг “Лайнер Инженеринг” компанийн инженер, техникийн ажилчид бие даан хийж гүйцэтгэсэн.
2009 онд
“Бороо Гоулд” ХХК-ний уурхайн нуруулдан уусгах байгууламжийн баяжсан уусмалын сангийн 7000 м2 талбайд HDPE геомембран угсралтын ажил хийж гүйцэтгэсэн.
2010 онд
“Бороо Гоулд” ХХК-ний хаягдлын усан сангийн нөхөн сэргээлтийн туршилтын талбайн доторлогоог 1,5мм-ийн HDPE геомембран материалаар 940 м2 талбайг хийж гүйцэтгэсэн.
2013-2018 онуудад
Аймаг, хот, сум, дүүрэгт барилгын дээврийн болон суурины ус тусгаарлалт, хиймэл нуур, цөөрөм зэрэг нийт 36000 м2 талбайд ус, чийг тусгаарлах PVC мембран материалын угсралтын ажлыг хийж, хүлээлгэн өгсөн.
2018 онд
Бүсийн нисэх хөдөлгөөн барилгын дээвэр, Хүннү 2222 барилгын дээвэр, Цэнгэлдэх хотхон барилгын дээвэр, Парквилла хотхон барилгын дээвэр, “RIVER GARDEN” хотхоны хиймэл нуур, барилгын суурины ус тусгаарлалт, Continental 1, 2-р барилгын дээврийн талбайд ус, чийг тусгаарлах PVC мембран угсралтын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.
2019 онд
Асем Гарден барилгын дээвэр, Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн РМЗ цехийн барилгын дээвэр, Дархан-Уул аймгийн барилгын захын дээвэр, Cassa Da Vinci төслийн барилгын дээврийн ажил хийж гүйцэтгэсэн.
2020 онд
ДЦС-3 Үнсэн сангийн нийт 490000 м2 талбайд НDPE геомембраныг ашиглалт зориулалтаас хамаарч 5 үе тусгаарлагч материалуудыг угсарч гүйцэтгэсэн. Мөн барилгын дээвэр болон суурины ус тусгаарлалтын нийт 27000 м2 талбайд PVC мембран угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
2021 онд
Барилгын дээвэр болон суурины ус тусгаарлагч PVC мембран материалыг нийт 17000 м2 талбайд, Уул уурхайд 49000 м2 талбайд HDPE геомембран материалын угсралтын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.