bt1

Товч танилцуулга.

“Лайнер Инженеринг” ХХКомпани нь анх 2010 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэд HDPE геомембран болон PVC мембран ашиглан
- Уул уурхайн салбарт: Эргэлтийн усан сан, хаягдлын далан, нуруулдан уусгах байгууламж, баяжсан болон суларсан уусмалын цөөрөм.
- Хөдөө аж ахуйн салбарт: Газар тариалангийн усалгааны систем, үерийн усны далан, ус хуримтлуулах далан.
- Аялал жуулчлал салбарт: Усан бассейн, хиймэл нуур цөөрөм, усан парк.
- Барилгын салбарт: Барилгын суурийг хөрсний ус чийгээс тусгаарлах, барилга хоорондын завсар буюу температурын заадлыг ус чийгээс тусгаарлах, барилга байгууламжийн дээврийн ус тусгаарлалт зэрэг бүх төрлийн шингэнийг хяналттайгаар дахин ашиглах, зайлуулах шийдлийг инженерчлэн ажиллаж байна.

  • Швейцар улсад үйлдвэрлэсэн Leister брэндийн дэвшилтэд багаж хэрэгэгсэл ашиглаж угсралт хийдэг.
  • Олон төрлийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн туршлага арвинтай.
  • Монголын зах зээлд хамгийн бага үнэ өртөгөөр, төлбөрийн хувьд уян хатан нөхцөлөөр хийж гүйцэтгэнэ.
  • Бид хийсэн ажлынхаа чанарт хамгийн урт баталгаат хугацааг өгнө.

Бидний хийсэн ажил:

2003-2007 онуудад

“Бороо Гоулд” ХХК-ийн уурхайн баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усан сангийн доторлогооны ажлыг БНСУ-н Goowel Engineering компанитай хамтран 215000 м2  талбайг HDPE буюу өндөр нягтралтай геомембран материалаар хийж гүйцэтгэсэн.

2007-2013 онуудад

“Бороо Гоулд” ХХК-ийн уурхайн баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усан сангийн өргөтгөлийн 225000 м2 HDPE геомембран угсралтын ажлыг “Лайнер Инженеринг” компанийн инженер, техникийн ажилчид бие даан хийж гүйцэтгэсэн.

2009 онд

“Бороо Гоулд” ХХК-ний уурхайн нуруулдан уусгах байгууламжийн баяжсан уусмалын сангийн 7000 м2 талбайд HDPE геомембран угсралтын ажил хийж гүйцэтгэсэн.

2010 онд

“Бороо Гоулд” ХХК-ний хаягдлын усан сангийн нөхөн сэргээлтийн туршилтын талбайн доторлогоог 1,5мм-ийн HDPE геомембран материалаар 940 м2 талбайг хийж гүйцэтгэсэн.

2013-2018 онуудад

Аймаг, хот, сум, дүүрэгт барилгын дээврийн болон суурины ус тусгаарлалт, хиймэл нуур, цөөрөм зэрэг  нийт 36000 м2 талбайд ус, чийг тусгаарлах PVC мембран материалын угсралтын ажлыг хийж, хүлээлгэн өгсөн.

2018 онд

Бүсийн нисэх хөдөлгөөн барилгын дээвэр, Хүннү 2222 барилгын дээвэр, Цэнгэлдэх хотхон барилгын дээвэр, Парквилла хотхон барилгын дээвэр, “RIVER GARDEN” хотхоны хиймэл нуур, барилгын суурины ус тусгаарлалт, Continental 1, 2-р барилгын дээврийн талбайд ус, чийг тусгаарлах PVC мембран угсралтын  ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.

2019 онд

Асем Гарден барилгын дээвэр, Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн РМЗ цехийн барилгын дээвэр, Дархан-Уул аймгийн барилгын захын дээвэр, Cassa Da Vinci төслийн барилгын дээврийн ажил хийж гүйцэтгэсэн.

2020 онд

ДЦС-3 Үнсэн сангийн нийт 490000 м2  талбайд НDPE геомембраныг ашиглалт зориулалтаас хамаарч 5 үе тусгаарлагч материалуудыг угсарч гүйцэтгэсэн. Мөн барилгын дээвэр болон суурины ус тусгаарлалтын нийт 27000 м2  талбайд PVC мембран угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

2021 онд

Барилгын дээвэр болон суурины ус тусгаарлагч PVC мембран материалыг нийт 17000 м2 талбайд,   Уул уурхайд 49000 м2 талбайд  HDPE геомембран материалын угсралтын ажлыг  тус тус хийж гүйцэтгэсэн байна.