Уул уурхай
Эргэлтийн усан санд HDPE геомембран ашиглах нь:
Уул уурхайн баяжуулах үйлдвэрийн хаягдал усанд: Хаягдал булингар, өтгөрүүлэгчийн халиа, шүүлтүүрийн шүүгдэс, болон машин тоног төхөөрөмж байр цехийн цэвэрлэгээний бохир ус ордог. Хаягдсан хураагуурын 60-80%- ийг ус эзэлдэг. Баяжуулах үйлдвэрт 1тн хүдэр баяжуулахад 3-8м3 хэмжээний усыг зарцуулдаг. Технологийн зориулалтаар хэрэглэх цэвэр усны хэмжээг багасгах зорилгоор үйлдвэрийн бохир усыг хуримтлуулж тунгаагаад, эргүүлэн ашигладаг. Ингэснээр цэвэр усны хэрэглээг 80 хүртэл хувиар багасгах боломжтой. Иймд эргэлтийн усан санг байгуулахдаа HDPE геомембранаар битүүмжлэл хийж, даланг сэтрэх, химийн болон хаягдал бохир ус, бусад төрлийн шингэнийг хөрсрүү нэвчих гүний ус бохирдуулах зэрэг аюулаас хамгаалж ашигладаг.
/Уул уурхай / Нуруулдан уусгах байгууламж.
HDPE Гео мембраныг нуруулдан уусгах байгууламжид ашиглах нь: Дэлхий даяар 120 орчим уурхайд алт, мөнгө, зэс зэрэг ашигт малтмалыг хүдрийг шингэрүүлсэн натрийн цианит болон хүхэрийн хүчлээр нуруулдан уусгаж баяжуулж байна. Эдгээрээс дэлхий дээр алт гэхэд 12%-г нуруулдан уусгах замаар олборлож байна.
Нуруулдан уусгах арга нь химийн хүчтэй найрлагаар металыг хүдрээс салгаж авдаг учир технологийн өндөр станартын дагуу ажиллах нь чухал. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн суурилуулалт, туршилтыг хангасан байх ёстой.
Орчин үед нуруулдан уусгах байгууламжийн доторлогоог хийхэд ашигладаг хамгийн түгээмэл материал бол өндөр нягтралтай полиэтилен (HDPE) геомембран болсон.
Энэхүү материалын давуу тал нь:
· Идэмхий химийн аяултай бодисыг хөрс болон гүний усруу нэвчиж байгаль орчныг бохирдохоос хамгаална.
· Өндөр нягтралтай материал нь хүдэрийн овоолгын хэт их жинг тэсвэрлэх чадвартай.
· Цаг агаарын хүнд нөхцөлд удаан хугацаагаар ашиглах боломжтой.